Холбогдох бичиг баримтгүйгээр их хэмжээний чихэр оруулж ирэхийг завдсан хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод гарчээ.
Энэ сарын 14-ны өдөр БНХАУ-аас 43 хайрцаг 4640 ширхэг тоглоомтой чихэр гэх бүтээгдэхүүнийг экспортлох, импортлоход тавигдах шаардлагыг зөрчин оруулж ирэх гэж байсныг Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид илрүүлэн саатуулаад байгаа гэнэ.
Уг тоглоомтой чихэр нь гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох баримт бичгийн бүрдэлгүй байсан байна.