СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-23

УБ-Налайхын авто зам нээгдэхэд зургаа хоног үлдлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Налайх чиглэлийн 20.9 км замын хөдөлгөөнийг Нийслэлийн 380 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-ний өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байгаа. 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Хөрсөн дээр цочир хүйтэрч, өглөө оройдоо ажиллахад багахан хүндрэл учирч байна. Гэсэн хэдий ч бид хугацаандаа амжиж ажлаа дуусгана” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан замын ажилтай танилцаад “Замын ажлыг товлосон хугацаанд нь хийж дуусгахдаа чанар, стандартын горимыг алдуулахгүй байх хэрэгтэй” гээд үндсэн замын ажлаас гадна үлдэж буй ажлуудыг тогтоосон хугацаанд нь хийж гүйцэтгэхийг үүрэг болгожээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.