Австралийн Крис нэртэй хонь нэг удаад хяргуулахдаа хамгийн их хэмжээтэй ноос өгч байсан мярнуусан хонь гэдгээрээ дэлхийд танигдсан билээ.
Уг хонийг 2015 онд зургаан жил орчим ноосоо авахуулалгүй явж зэрлэг байгальд тааваараа бэлчиж байсныг олсон юм. Хоньчид Крисийг бараг зургаан жил ноосоо нэг ч удаа авахуулаагүй гэж үзсэн байна. Хонь хяргах тэмцээнд Крисийг оруулахад 41,1 кг ноос гарчээ.
Энэ нь нэг удаагийн хяргалтаар хамгийн их ноос өгсөн хонь болж дэлхийн дээд амжилт тогтоосноор олонд танигдаж байсан юм. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа Крис хөгширч үхсэн тухай Шинэ Өмнөд Уэльсийн мал үржүүлгийн газраас мэдэгджээ.
Крисийг харж хандаж байсан эзэд ухаалаг, нөхөрсөг анд нөхрөө алдсандаа гүн эмгэнэл илэрхийлжээ. Мярнуусан хонь дунджаар 10 насалдаг байна.
Тэр Канберрагийн ойролцоогоос дөрвөн жилийн өмнө олдохдоо олон шүтэн бишрэгчтэй болоод амжсан юм. Амьтан хамгаалагчид нэг хонь 40 гаруй кг ноос тээж явсан нь амь насанд нь аюултай байсан гэдгийг хэлдэг. 41 кг ноосыг таван хонь хяргаж байж гаргаж авдаг байна.
Олонд танигдсан хонийг өргөж авахаар зуу зуун иргэн хүсэлт ирүүлжээ. Крисээс хяргасан ноосоор хүрэм хийж хожим Австралийн үндэсний музейд зургийн хамт байршуулжээ.
Эх сурвалж: www.bbc.com