Данийн Рубжерг Кнуд гэрэлт цамхгийг далайд унаж устахаас сэргийлж 70 метр зайд зөөж холдуулсан байна. 120 жилийн настай 720 тн жинтэй аварга гэрэлт цамхгийг зөөхийн тулд гүйдэг зам ашиглан чиржээ.
Гэрэлт цамхгийг хамгийн анх далайн эргээс 200 метрийн зайтай барьсан боловч эрэг жилд хоёр метрээр нурж усанд идэгдсээр эцэст нь гэрэлт цамхагт тулах аюултай болсон байна.
Цамхгийг 70 метрт зөөж эргээс холдуулснаар дараагийн 40 жилд эрэгт тулж, нурах аюулаас аварна гэж үзжээ. Иргэд алдарт цамхгийг зөөх ажлыг олноороо цуглаж харцгаан, түүхэн үйл явдлын гэрч болсон байна.
Эх сурвалж: www.bbc.com