Норвегийн нийслэл Осло хотод түргэн тусламжийн машин хулгайлж гэр бүлийн гурван гишүүнийг дайрч гэмтээсэн эрэгтэйг хүн амины гэмт хэрэг үйлдэхийг завдсан хэмээн буруутгажээ.
Цагдаагийн газрын мэдэгдсэнээр эрэгтэй мягмар гарагийн өдөр эмнэлгийн түргэн тусламжийн машин хулгайлж явган хүний зам руу жолоодсон байна. Сэжигтнийг баривчлах үед буудалцаан гарсан ба эрэгтэй галт зэвсэгтэй байсан гэжээ.
Түргэний машиныг хулгайлах үед дотор нь тэргэнцэртэй эмэгтэй, ахимаг насны хос байсан ч машинаас зугтаж амжсан байна. Осло хотын их сургуулийн эмнэлгийн төлөөлөгч Reuters агентлагт өгсөн мэдээлэлдээ сэжигтэн гурван хүнийг гэмтээж бэртээсний хоёр нь ердөө долоон сартай ихэр хүүхэд байсан гэжээ.
Хулгайлагдсан машин өөр нэг түргэний тэрэгтэй мөргөлдөж зогссон болохыг Ослогийн цагдаа нар мэдэгдэв. 32 настай сэжигтэн эрэгтэй машин дотроос гал нээсэн байна. Сэжигтнийг хэт барууны үзэл баримтлагч байж магадгүй хэмээн цагдаа нар шалгаж байгаа ч чухам ямар сэдэлтэйгээр хэрэг үйлдсэнийг хараахан тогтоогоогүй байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com