Монгол Улсаас өмнөд хөрш рүү байгалийн чулуу их хэмжээгээр гаргаж, мөнгө олох болсон. Энэ сарын 19-ны өдөр манай улсын иргэн М их хэмжээний чулуу машиндаа нууж, гаргах гэж байсныг хилчид илрүүлжээ.
Гашуунсухайт дахь боомтоор иргэн М чиргүүлтэй автомашины нүүрсний дор 24 шуудай 600 кг чулуу, 6 шуудай 143кг малын мах нуусныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байна.