Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газраас түүхий нүүрс худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд энэ сарын 22-ноос 23-нд шилжих шөнө тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн “Э”-ийн хашаанд 20-25 тонн түүхий нүүрсийг худалдан борлуулах зорилгоор нуун далдалж байсныг илрүүлж Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Түүхий нүүрсийг худалдах болон худалдан борлуулахыг завдсан бол Зөрчлийн тухай хуулийн 7.4 зааснаар түүхий нүүрс нуун дарагдуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ.