Сүүлийн үед замын ачаалал түгжрэл эрс нэмэгдсэнээс үүдэн иргэдийн санал хүсэлтээр нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлүүдийн эхлэх цагийг уртасгаж, ирэх Даваа гарагаас мөрдөж ажиллахаар боллоо. Тодруулбал,
Ч:28 “Сэлх 7 буудал- Ард кино театр” чиглэлийн үйлчилгээг Сэлх талаас 06:35 -аас, Ард кино театр талаас 06:47 цагаас тус тус эхлүүлэх;
Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ-III” чиглэлийн үйлчилгээг ТЭЦ-III талаас 06:46 цагаас эхлүүлэх;
Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст” чиглэлийн үйлчилгээг Хайлааст талаас 06:45 цагаас эхлүүлэх;
Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлийн үйлчилгээг Халдвартын эмнэлэг талаас 06:55 цагаас эхлүүлэх;
Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” чиглэлийн автобусны гаралтын тоог нэмэгдүүлж автобусны хүлээгдлийн хугацаа 7-8 минут болгож бууруулах;
ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийг Дүнжингарав худалдааны төв талаас 06:45-аа тус тус эхлүүлэх зохицуулалтыг хийжээ.