Дэлхийд алдартай спорт хувцасны брэнд Under Armour-ын гүйцэтгэх захирлаар 1996 оноос хойш ажилласан, тус брэндийг үүсгэн байгуулагчдын нэг Кевин Планк ажлаа хүлээлгэж өгөхөөр болжээ.
Тэрээр 2020 оны нэгдүгээр сарын нэгэнд гүйцэтгэх захирлын албан тушаалыг одоогоор үйл ажиллагаа эрхэлсэн даргаар ажиллаж буй Патрик Фрискэд шилжүүлэх юм байна. Харин Планк компанийн брэнд хариуцсан даргын албан тушаалд томилогдож сэлгээ хийхээр болжээ.
Хамгийн анх Вашингтон дахь эмээгийнхээ эзэмшилд компаниа үүсгэн байгуулалцсан цагаас хойш гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж ирсэн Кевин Планк Under Armour компанийн олонд танигдсан нүүр царай юм. Компани байгуулагдсанаас хоёр жилийн дараа Балтимор хот руу нүүж, тэр цагаас хойш Планк уг хотыг төлөөлөх хүндэт эрхмүүдийн нэг болжээ.
Сайн, муу аль ч талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татсаар ирсэн Планк мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ түүнийг орыг залгаж буй Фриск компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд яг тохирсон хүн хэмээн онцолсон байна. Планк “Бидний хамтдаа бүтээсэн түүхийн он жилүүдэд тэр миний хамтрагч байж, ур чадвараараа уг брэндийн дэлхийн хэмжээнд таниулсан” гэжээ.
Энэ хооронд тус брэндийн бэлэн хувцасны борлуулалт Хойд Америкт буурсан үзүүлэлттэй гарсан байна. Жилийн өмнөхөөс гурван хувиар борлуулалт буурсан тухай CNN мэдээлжээ.
Эх сурвалж: www.cnn.com