Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтсон байна.
Оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглахаас гадна хуулбарлаж хууль бусаар орлого олох нь эрс нэмэгдээд байгаа. Иймээс зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох, цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөл зэргийг нарийвчлах шаардлагатай болоод байгаа юм.