СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглолоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар хориглолоо.

Хар шороо нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан бөгөөд .

Хар шорооны олборлолт хийгдсэн тохиолдолд нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч маш удаан хугацаанд нөхөгдөж бүрэлдэн бий болдог онцлогтой байгалийн үнэт баялаг юм.

Улаанбаатар хот өргөжин тэлэхийн хэрээр цэцэрлэгжүүлэлт болон ногоон байгууламжийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа боловч байгалийн шавхагдах баялаг болох хар шорооны нөөц барагдаж цаашид ашиглах, олборлох боломжгүй болж байна. Хар шороог ногоон байгууламжид ашиглаж байгаатай холбогдуулан зөвшөөрөлгүй газар ухаж олборлох хууль бус үйлдлүүд өсөн нэмэгдэх болсон. Ингэснээр газрын хэвлийн нөхөн сэргээлт орхигдож, үржил шимгүй шар шороон хөрс бий болж ургамлан бүрхэвч доройтон хавар, намрын улиралд шороон шуурга үүсэх, тоосжилт бий болох нэг үндсэн шалтгаан болж байгаа.

2018 онд Нийслэлийн Байгаль орчны газрын захиалгаар Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх хар шорооны нөөцийн судалгааг явуулсан. Судалгааны дүгнэлтээс үзвэл сүүлийн жилүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас . Энэ үйл явц цаашид ч нэмэгдэх магадлалтай тул хар шорооны олборлолтыг нэн даруй зогсоох нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргасан.

Барилга, хот байгуулалтын яамтай хамтран Төв цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан бордоо гаргах төслийг “Ховд тул” ХХК, “Эко тайхи” ХХК-иуд хэрэгжүүлж, уг бордоог Нийслэлийн Байгаль орчны газраас хэрэгжүүлж буй ойжуулалтын төслүүдэд ашиглаж эхэлсэн.

бөгөөд Нийслэлийн Засаг даргын энэхүү шийдвэр нь хаягдлыг баялаг болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах, орчны доройтол үүсгэж буй эх үүсвэрийг доройтол бууруулах арга технологи болгон хувиргах, хэрэглэгчид хар шорооны ашиглалтаас татгалзаж, байгалийн гаралтай бордоонд шилжихэд чухал ач холбогдолтой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.