Хэрэв хүн төрөлхтөн элдэв асуудалгүй 90, 100 түүнээс дээш насалж, 50, 60 настай хүмүүс шиг мэдрэмжтэй байх боломж бий гэвэл та сонирхох уу?
АНУ-ын Миннесота мужийн Рочестер хотын Маё Клиник хүн төрөлхтний насжилт, хөгшрөлтийн талаар судалгаа хийж байна. Тэдний судалснаар хөгшрөлтийн эсүүд хүн бүрийн бие организмд байгалиас өгөгдсөн байдаг. Ийм эсүүд хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчлөл зэрэг архаг хууч өвчнүүдийн дунд ч байрладаг.
Эдгээр хөгшрөлтийн эсүүд насжилтыг нэмэгдүүлж, мөн архаг хууч өвчин хөдлөхөд оролцдог гэнэ. Тиймээс эрдэмтэд эмх замбараагүй эсүүдийг хэрхэн аюулгүй болгох талаар судалжээ.
Магадгүй хариулт нь Сенолитик гэх эм байж болох гэнэ.
Судлаачдын баг эмийг хулганууд дээр туршихад тэдний эрүүл мэндийн эсийг гэмтэхээс хамгаалж байжээ. Өөрөөр хэлбэл хөгшин хулганууд залуу харагдаж, илүү эрүүл болсон байна.
Эх сурвалж: www.wthr.com