СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-10-22

Олон хүүхэдтэй ээж 22 дахь хүүхдээ гаргах гэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Их Британийн хамгийн олон хүүхэдтэй гэр бүлийн эзэгтэй Сью Рэдфорд 22 дахь хүүхдээ тээж байгаагаа гэр бүлийн Youtube-The Radford Family сувгаар ярьсан байна. 21 хүүхэдтэй 44 настай эмэгтэй түүний нөхөр Ноэль хоёр дахиад хүүхэд гаргахгүй гэж өнгөрсөн жил мэдэгдэж байсан ч эмчийн үзлэгээр 15 дахь долоо хоногийн жирэмсэн  гэдгээ мэджээ. Одоогоор хүүхдийн хүйсийг мэдээгүй байгаа ч Рэдфорд хэдийгээр 11 хүүтэй ч гэсэн дахиад хүүтэй болохыг хүсч байгаагаа ярьсан байна.

Ноэлийнхон олон хүүхэдтэйнхээ төлөө ямар ч хөнгөлөлт тэтгэлэг авдаггүй, эцэг нь том болсон хэдэн хүүхдийнхээ хамт ажил хөдөлмөр эрхлэн амьдардаг байна. Эднийх ес дэх хүүхдээ гаргах гэж байхад нөхөр нь үрийн суваг хаалгах мэс засал хийлгэсэн ч хосууд дараа нь олон хүүхэдтэй болохыг хүсэн дахин мэс засал хийлгэжээ. Рэдфорд хатагтай гэр бүлийнхээ зуны амралтын тухай наймдугаар сард сонирхолтой яриа өгсөн байдаг. Тэдний сургуулийн насны 15 хүүхэд зуны амралтаараа зусланд явахад тун хүнд байсан гэжээ. Тэгэхэд эдний долоо хоногийн зардал нь л гэхэд 350 фунт стерлинг хүрч байсан гэнэ. Үүнээс гадна хатагтайн угааж цэвэрлэх, хоол унд бэлтгэх ажил огт тасардаггүй амралт чөлөө өгдөггүй гэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.