Кэмбрижийн гүн, ханхүү Уильям өөрийнх нь сэтгэцийн эрүүл мэнд, харилцааны талаар ярьсан дүү Харридаа санаа зовж байгаа тухайгаа ярьсан байна. Харри өнгөрсөн ням гарагт гэр бүлээ үргэлж хамгаалахаа, түр хугацаанд хатан хааны гэр бүлийн гишүүний хүлээсэн үүргээс татгалзахаа, ахтайгаа сайн муу харилцаатай байсан талаар ярьсан юм.
Харин Уильям Сассексын гүн болон гүнгийн авхай нарын бүх зүйл сайн байгаа гэдэгт найдаж байна хэмээн хэлжээ. Зарим эх сурвалжууд Кэмбрижийн гүнг дүүгийнхээ ярьсан зүйлсэд уурлаж бухимдсан тухай дурдсан байна.
Их Британийн ханхүү нар хамтран удирддаг байсан хандивын байгууллагын үйл ажиллагааг тусад нь салгах болсон тухайгаа өнгөрсөн хугацаанд мэдэгдсэн билээ. Үүнээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй холбоотой дуулиан гарч, Харри Меган нар шүүхэд зарга үүсгээд байгаа юм.
Харри өөрийнхөө гэр бүлийг ээж шигээ хэвлэлийнхний бай, цуу ярианы хохирогч болгохгүй хэмээн удаа дараа мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: www.bbc.com