УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сайжруулсан түлштэй холбоотой байр сууриа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Шахмал түлшний ард маш том бизнес явагдсан. Маш их мөнгө хуваарилагдсан. Уг хуваарилагдсан мөнгийг хулгайлах хүсэлтээ хөтлөгдсөн нөхөд өнөөдөр хүний аминд хүрээд явж байгаа. Зангад гуайгаас "Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараас ямар, ямар хөрөнгө хаанаас орж, хаашаа гарсан талаарх мэдээллийг авч, салбарын сайд, дарга нь хөрөнгө мөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаар хуралдаж мэдээлэл өгөхийг шаардаж байна. Ирэх долоо хоног гэхэд уг асуудлаар дахиж мэдээлэл өгөх хэрэгтэй.
Албан тушаалтнууд ирэхгүй байж болно. Харин тэднийг хүн амины хэрэг хийсэн гэдгээр жилийн дараа шоронд явуулна. Хууль зүйн бодлогын газрын дарга Оросоо протоколдоо тусгаарай. Аливаа зүйлд зүгээр хариуцлагагүй өнгөрдөг зүйл байх ёсгүй. Долоон хүн нас барж /2019 оны 10 сарын 20-нд гурван настай хүүхэд угаартан нас барж, энэ тоо найм болоод байгаа.Сур/, өчнөөн олон хүн хордуулан хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тэр иргэдэд хариуцлага тооцох цаг нь нэг жилийн дараа гэж ойлгоорой. Засгийн газар, сайд, дарга нарыг хамгаалж байгаа та нар жилийн дараа хэрэгт холбогдох вий гэж сануулъя.