Их Британийн эрх баригчдад таксины жолооч нарт богино өмд өмсүүлэхгүй байх санал дэвшүүлжээ. Энэ талаар ирэх долоо хоногт Бэт ба Норт ийст Сомерсетын зөвлөл хэлэлцэх юм байна.
Уг саналыг дэвшүүлэгчид богино өмд буюу шорттой жолооч нар өдөөн хатгасан, тачаангуй өнгө төрхийг харуулж байна гэжээ. Албан ёсны эрхтэй тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүн богино өмд өмсөх нь байж боломгүй, тухгүй үйлдэл гэсэн санаа гаргасан байна.
Гэвч таксины жолооч нар зуны халуунд эсрэгээрээ зузаан хувцаслах нь тухгүй гэж саналыг эсэргүүцжээ.
Үбэр зэрэг томоохон такси компаниуд дресс кодгүй байдаг. Харин Британийн дотоодын такси компанийн жолооч нар ханзархай онгорхой болон бэлтгэлийн хослол өмсөхгүй байх дүрэмтэй гэнэ.
Эх сурвалж: www.foxnews.com