СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: iGeree нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Иргэдийн хувьд хууль эрх зүйн асуудал үүссэн тохиолдолд хаашаа, хэнд хандахаа мэдэхгүй тохиолдол их байдаг байна. Ялангуяа хөдөлмөрийн харилцаатай маргаан өдөр бүр ажил олгогч болон ажилчдад тулгардаг. Тэгвэл хэрхэн эрх зүйн мэдээ, мэдээллийг үр дүнтэйгээр чанартайгаар хүртээмжтэйгээр иргэдэд хүргэх асуудлыг хуульчид судалжээ.

Ингээд хөдөлмөрийн хууль, гэрээ, эрх зүйн баримт бичиг боловсруулах анхны хиймэл оюун ухаан дээр суурилсан IGeree цогц платформыг Эм Ди Эс ХаанЛекс /MDS Khanlex/ хуулийн фирмээс танилцууллаа.

.

Уг робот хуульч нь өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой хууль, эрх зүйтэй холбоотой текст эх бичвэрийг таньж, хадгалсан мэдээлэл дундаас хамгийн оновчтой шийдлийг таньж санал болгох юм.

Тухайлбал, ажил олгогч, ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээ, хууль эрх зүйтэй холбоотой асуудал үүсэх үед тэр болгон өмгөөлөгчид хандан мэдээлэл авах боломж байдаггүй тэгвэл IGeree чатботоор “ажлаас халагдах, “хөдөлмөрийн гэрээ зөрчсөн бол”, “илүү цагаар ажиллах” гэх зэрэг хүссэн өгөгдлөө бичсэнээр .

 

.

Уг робот хуульч нь хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой хууль, эрх зүйн асуудлын өгөгдлийг таньж зөвлөгөө өгөх бөгөөд гэрлэлт, давж заалдах, гэмт хэргийн талаарх ямар ч өгөгдлийг танихгүй ажээ. Гэхдээ Эм Ди Эс ХаанЛекс хуулийн фирмийн хувьд энэ бол дөнгөж эхлэл ирээдүйд иргэд хаанаас хүссэн хуулийн асуудлаар мэдээлэл авах боломжийг бид олгох болно гэсэн юм.

Тэдний зүгээс компанийн эрх зүйн асуудлаар робот хуульч зөвлөгөө мэдээлэл өгөх боломжийг 2020 оны эхний улиралд багтаан олон нийтэд танилцуулна хэмээв.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.