НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.10.22/ болж байна. НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн А.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шлжүүлсэн юм.
Шүүх хуралд шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нараас гадна анх "60 тэрбум"-ын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов гэрчээр оролцох юм байна.
Шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа бөгөөд хэрэв Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг гэм буруутай гэж үзвэл тэдэнд 20 жилийн ял оноох юм.