СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ чинээлэг эрхмүүдийн тоогоор анх удаа АНУ-ыг давжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Швейцарийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үндэстэн дамнасан компани Credit Suisse /CS/ дэлхийн улс орнуудын хөрөнгө чинээг тооцоолж шинэ жагсаалт гаргасан байна.

Тус компанийн тооцоолсноор хөрөнгийн хэмжээгээр анх удаа Хятад Америкийг давж гарчээ. Өөрөөр хэлбэл чинээлэг хятадууд Америкийн баячуудаас 10 хувиар илүү байгаа юм.

БНХАУ-ын хүн амын 10 гаруй хувь нь буюу 100 сая иргэн дэлхийн чинээлэг эрхмүүдийн эгнээнд багтсан бол АНУ-д 99 сая хүн энэ жагсаалтад оржээ. Хэдийгээр баян иргэдийн тоогоор Хятад анх удаа Америкийг илүүрхсэн боловч саятнуудын тоогоор Нэгдсэн улс тэргүүлсэн хэвээр байна.

. Америк 11 дэх жилдээ дарааллан саятнуудыг олноор төрүүлж, хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд Бүгд найрамдахчууд татварыг багасгаж, зээлийн хүү бага байгаатай холбоотой гэж эх сурвалжид дурджээ.

Түүнчлэн нэг иргэнд ноогдох дундаж хөрөнгийн хэмжээгээр Америк Хятадыг хол хаясан хэвээр байна. Нэгдсэн улсын насанд хүрсэн иргэнд дунджаар 432,365 ам.доллар оногдож байгаа бол Хятадад 58,544 ам.доллар байгаа юм.

АНУ-д өнгөрсөн жил долларын саятнууд 675,000-р нэмэгдсэн нь тус улсад насанд хүрсэн 14 хүн тутмын нэг саятан гэсэн үг. Харин Хятадад мөн онд долларын саятан 158,000-р нэмэгджээ.

Хэдийгээр Бээжин, Вашингтон худалдааны дайн эхлүүлсэн ч Хятад дэлхийн эдийн засгийг хөдөлгөх хүч болох хөрөнгийн хэмжээгээрээ Европыг ардаа үлдээжээ. CS-ын таамаглаж байгаагаар ирэх жилүүдэд Хятадын эдийн засаг эерэг үзүүлэлттэй байна гэв.

Брекситтэй холбоотойгоор Их Британид саятнуудын тоо 27,000-р буурч 2,46 сая болжээ. Ингэснээр Америк, Хятад, Японы дараа дөрөвдүгээрт жагссан байна. Япон улсад долларын саятан гурван саяд хүрч өссөн байна.

Дэлхийн хөрөнгийн мэдээллээр долоон тэрбум гаруй хүн амын дунд насанд хүрэгчдийн 50 хувь нь буюу тэн хагас нь дэлхийн нийт хөрөнгийн ердөө нэг хувийг эзэмшиж байна. Харин баян чинээлэг эрхмүүдэд багтсан 10 хувь хүн дэлхийн нийт хөрөнгийн 82 хувийг эзэмшиж байгаа бол дэлхийн нийт орлогын тэн хагасыг хүн амын ердөө нэг хувь өмчилж байгаа ажээ.

Тэдгээр чинээлэг ангилалд багтсан хүн амын 10 хувийн цэвэр хөрөнгө тус бүр 109,400 ам.доллар бол нэг хувьд багтсан хэт баян хүмүүсийнх 936,400 ам.доллар байна.

 

Эх сурвалж: www.cnn.com, www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.