Увс аймгийн ихэнх нутгаар 2019 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд цас ихээр орж, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдан улсын болон орон нутгийн чанартай автозам,
даваа хаагдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус аймгийн Засаг даргын 2019 оны аравдугаар сарын 21-ны өдрийнА/712 дугаар захирамжаар:
Улаангом хотоос Хар Тэрмэс, Наранбулаг, Боршоо, Ховд аймгийн чиглэлийн автомашины хөдөлгөөнийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлалаа.
Иймд иргэд онцын шаардлагагүй тохиолдолд дээрх чиглэлийн замд зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэх, алсын замд гарахдаа Ус цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэн, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлж буй зөвлөмж, мэдээлэлд ач холбогдол өгөх, хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байх, аюулгүй байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.