СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: МҮОХ болон МХБХ-ны удирдлагуудын хууль бус үйлдлүүдийн талаар...

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Монголын хөл бөмбөгийн холбоо, Монголын үндэсний олимпийн хороог тойрсон асуудлаар бид “Одод” спортын сувгийн захирал, сэтгүүлч Н.Тамиртай ярилцлаа.

 

Н.Тамир: Д.Загдсүрэнгийн хууль бусаар авсан газар дээр МУГТ Э.Бадар-Ууган хувийн эмнэлгээ ажиллуулсаар...

Энэ сарын 03-нд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-н дарга Д.Загдсүрэн 20 гаруй жил хийсэн үүрэгт ажлаа өгөхөө мэдэгдэв. Гэвч түүнтэй холбоотой хууль бус газрын наймааны асуудал хэрхсэн нь тодорхойгүй үлдэж байна.  

Олимпийн хорооны дарга Д.Загдсүрэн 2007 онд ХУД-ийн 15-р хороонд байрлах Олимпийн  хорооны эзэмшлийн 3105 м2 талбай дээр хорооны хөрөнгөөр барьсан “Тамирчны нөхөн сэргээх сувилал” төв/1980 м2 талбай бүхий 5 давхар байгууламж/-ийг 2011 онд МҮОХ-ны хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Наранцэцэгт бэлэглэлийн журмаар шилжүүлэн өгсөн байдаг. Ингэхдээ Б.Наранцэцэгийн нэр дээр  “Тамирчны нөхөн сэргээх сувилал” нэртэй ХХК байгууллага байгуулж, ямар ч төлбөр мөнгөгүйгээр шилжүүлсэн байдаг.

.

МҮОХ-н дарга Д.Загдсүрэнг ийм хууль бус үйлдэл хийснийх нь төлөө 2015 онд шүүхээс албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жилээр хасч, гурван жил хорих ял шийтгэсэн байна. Гэвч “Өршөөлийн хууль”-д хамрагдаж тэрээр ямар нэгэн ял эдлээгүйн дээр МҮОХ-ны даргын албыг хашсаар өнөөдөртөө золгосон юм.

Мөн тэрээр МОҮХ-г 20 гаруй жил тэргүүлэхдээ олон арван спорт холбоодыг талцуулах, хагаралдуулах, үүнээсээ үүдэн хөгжихгүй байх гол нөхцөлийг бүрдүүлсэн хүн ажээ...

 

ОУХБХ-оос 5 жилээр бандуулсан Б.Ганболдын нөлөө одоо ч МХБХ-д байна уу?

Олон улсын хөлбөмбөгийн холбоо/ОУХБХ/-ны Ерөнхийлөгч Инфантино Джанни манай улсад айлчлав. Харин тэрээр айлчлалынхаа үеэр багагүй дуулиан тариад буцсан гэж болно. Учир нь

Нэг ёсондоо ноён Инфантино холбооныхоо хууль, дүрэмд харш үйлдэл хийсэн хэрэг.

Гэвч Олон улсын хөлбөмбөгийн холбооноос таван жилээр бандуулж, цэнгэлдэх рүү ч орох эрхээ хасуулсан Б.Ганболдтой тэврэлдэн зургаа татуулсан нь Монголын хөлбөмбөгийн холбоо авлига, хээл хахуулиасаа салаагүй байгааг гэрчилж байна хэмээн олон нийт хардахад хүргээд байна.

Ноён Инфантиногийн айлчлалын дараагийн нэг шуугиан бол гэх тайлбар нь байв.

Монголын хөлбөмбөгийн холбоонд ОУХБХ-оос жил бүр 1,5 сая доллар өгдөг юм бол өнөөдөр Монголд хөлмбөгийн спорт яагаад төдийлөн сайн хөгжихгүй байна вэ? Энэ мөнгө юунд зарцуулж байна вэ гэдэг асуулт эндээс гарч байна.

Энэ мэтчилэн Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын үндэсний олимпын хороог тойрсон асуулт, анхаарал татсан сэдвүүдийг та ярилцлагаас тольдоорой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.