Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд вирусийн гаралтай халдвар ихсэж, томуугийн дэглэлт ихэснээс болж, эмнэлэгт хандах хүүхдүүдийн тоо нэмэгдсэн байна.
Томуу, томуу төст өвчний дэглэлтийн оргил үе эхлээгүй ч томуугийн дэглэлт ихэсчээ. Хүн ам ихээр оршин суудаг Баянзүрх дүүргийн эмнэлгийн яаралтай тусламжаар өдөрт 50-60 хүүхэд үзүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 150 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эмч нарын зүгээс сүүлийн 14 хоногийн хугацаанд томуугийн дэглэлт ихсэж, халуурч, бөөлжиж, суулгах, гүйлгэх шинж тэмдэгтэй хүүхдүүд Баянзүрх эмнэлэгт хандах болжээ.
Бага насны хүүхдүүд өндөр халуурч, бөөлжин, суулгаж байгаа хүндрэлээс болоод хатгаа үүсгэх магадлал өндөр байгааг мэргэжлийн эмч анхааруулсан.
Одоогоор томуугийн дэглэлт их байгаа тул бага насны хүүхэд 38 хүртэл халуурсан тохиолдолд аль болох гэрээрээ эмчлэхийг эмч нар зөвлөв. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүгээс яаралтай тусламжийн төвд хандсан бүх хүүхдүүдийг үзэж, эмчилгээ бичин өгөхөөс гадна шаардлагатай тохиолдолд цаг алдалгүй хэвтүүлж байгааг дурдлаа. Одоогоор хүүхдийн тасгийн ор хүрэлцээтэй байгаа гэнэ.
Хамгийн гол эцэг, эхчүүд бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, хүйтэн сэрүүний улирал эхэлсэн тул дархлааг нь дэмжих хэрэгтэйг зөвлөв.