СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-21

Монголчуудын хамгийн их үзсэн контент “Инсур аппликейшны нээлт”-ийн видео

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Манай оронд сошиал медиа хэрэглэгчдийн тоо өсөж, тэдэнд чиглэсэн контентын тоо ч нэмэгдэж байна. 

2019 оны 9-р сарын 30-нд болсон “Инсур” ХХК-ийн нээлтийн бичлэг Монголын хамгийн их үзэлттэй контентын нэг болжээ. 

Монголд давхардаагүй тоогоор нийт 1.3 сая хүн сошиал ашигладаг. Үүнээс 80% нь идэвхтэй хэрэглэгч байдаг бол идэвхтэй хэрэглэгчдийн тоотой тэнцүү хэмжээний хандалтыг Инсур ХХК-ын нээлтийн илтгэлүүд авсан байна. Энэ нь 2001 оноос хойш одоог хүртэл Монголчуудын хамгийн их үзсэн 3 контентийн нэг болжээ.

Хамгийн гол нь Инсур ХХК -ийн нээлт "Монголд анх удаа нийт сошиал сүлжээ хэрэглэгчид үзсэн хамгийн урам зориг өгсөн контент болж чаджээ."

Цахим орчинд хүмүүсийн видео үзэх дундаж хугацаа нь 3-5 минут байдаг бол тэдгээр илтгэлүүдийг үзсэн дундаж нь 87% буюу 11 минутыг нь хугацаатай байна. Илтгэлүүдийг үзсэн нийт хэрэглэгчдийн нас 17-оос дээш жигд тархжээ. 

Нээлтийн үйл ажиллагаа болон илтгэгчдийн илтгэлтэй танилцана уу. 

/2019 оны 9 сарын 30 өдөр Инсур аппликейшн нээлтээ хийсэн ба, Bloomberg болон Eagle TВ-ээр орон даяар шууд дамжуулагдсан юм./

/Нээлтийн зураг/

Урлаг соёл, бизнесийн салбарын олны танил эрхмүүд багагүй ирсэн ба нээлтийн үйл ажиллагаа нь шинэлэг сонирхолтой хөтөлбөрөөр бэлтгэгджээ.

Шинэ үеийн залуусын төлөөлөл хөтлөгч Б.Мандуул нээлтийг эхлүүлж, Монгол улсын эрүүл мэндийн салбарын асуудлыг танилцуулав.

Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу … 

Үргэлжүүлэн “Инсур” ХХК -ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Чулуунпүрэв: Эрүүл мэндийн салбар дахь иргэдийн өмнө тулгарч буй асуудлуудыг технологи ашиглан хэрхэн ухаалгаар шийдэх боломжтой болгож буй талаар мэдээллэв.

Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу … 

 

“Эрүүл мэндээ хялбараар даатгуулах боломжийг Insur аппликейшн анх удаа хувь хэрэглэгчдэд олгож байна”

Одоогоор хувийн даатгалын 10 гаруй томоохон компани, 12 төрлийн даатгалын багц санал болгож байна. 

Үүний дараа илтгэгч Ц.Мягмарсайхан-ы олсон дээгүүр явсан үзүүлбэр үзэгчдийн сэтгэлийг багагүй түгшээсэн ба олсноосоо унаснаар амьдралд эрсдэл үүсэх нь ямар ойрхон байдаг вэ гэдгийг харуулсан сонирхолтой арга байлаа. 

Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу … 

Түүний үзүүлсэн үзүүлбэр ихээхэн эрсдэлтэй мэт боловч байнгийн бэлтгэл сургуулилт аюулгүй байдлыг хангаж хийгддэг тул харьцангуй асуудал багатай. Харин бидний амьдарч буй орчин туйлын эрсдэлтэй тул даатгалтай байх нь зөв талаар хэлсэн юм.

Ингээд нээлтийн оргил хэсэгт Жүжигчин, продюсер Ж.Баясгалан өөрийн түүхээ хуваалцаж олны сэтгэлийг хөдөлгөсөн.

 

Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу … 

“Хүний амьдралд юу ч тохиолдож болно, төсөөлж байгаагүй гэнэтийн зүйлс гарч ирдэг” гэдгийг сануулсан түүний түүх олон мянган хүний сэтгэлийг хөдөлгөж, нэгийг бодоход хүргэсэн.

Тэрээр анх удаа өөрийн түүхээ олонд хуваалцсан нь энэ юм. 

“Инсур” ХХК -ын үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Э.Батхуяг Insur аппликэйшнийг хэрхэн ажилладаг талаар харуулж, маш хялбараар эрүүл мэндээ даатгуулж байгаагаа харуулав.

 

Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу … 

“Инсур бол даатгал биш. Инсур бол таныг эрүүл мэндээ хялбараар даатгуулж, эрсдлээс өөрийгөө хамгаалахад туслах зорилготой технологийн старт ап юм”. 

Нээлтийн сүүлийн илтгэгчээр Дэлхийн чөлөөт бөхийн хошой аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг

 

Амжилтанд хүрэхэд хэзээ ч хялбар байдаггүй, хөдөлмөрлөж алсын хараатай байх ёстой гэдгийг сануулаад, хүн бүр эрхэм баян эрүүл мэндээ хайрлаж хамгаалж бодит алхам хийж даатгуулахыг уриаллаа. <"phalf">Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу … 

Нээлтийн үйл ажиллагаанд Монголын бүхий л хувийн даатгалын компаниуд, Мобиком корпораци Candy цахим мөнгө, Upoint хөтөлбөр, Redpoint хөтөлбөр, CU сүлжээ дэлгүүр зэрэг хүрэлцэн ирж хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаар нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм. 

  • Хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой, 
  • даатгалын төлбөрөө сар бүр өөрт цуглардаг candy, U point-р төлөх боломжтой, 
  • даатгал хийгдсэнээс 72 цагийн дараа нөхөн олговор авах боломжтой зэрэг олон давуу талыг иргэдэд олгосон уг аппликейшн нь иргэдийн талархлыг хүлээж, одоогоор хорь орчим мянган хүн аппликейшнээ татсан, 10 мянга орчим бүртгүүлсэн, мянга давсан даатгуулсан иргэдтэй болсон мэдээлэл байна.

Амьдрал хэмээх урт аялалд учирч болох эрсдэл, өөрөөс шалтгаалах болон эс шалтгаалах нөхцөл бүхэнд даатгалтай байх нь чухал гэдгийг сануулсан тэдний нээлтийн үйл ажиллагаа зөвхөн эхлэл бөгөөд яг одоо “ЭРҮҮЛ БАЙЖ ИХИЙГ БҮТЭЭГЭЭРЭЙ” уриатай давлагааг цахим орчинд өрнүүлээд олон зуун хүнд хүргэж, олны танил эрхмүүдийг ч нэгтгээд байна. 

Жүжигчин Г.Ундармаа өөрийн баг хамт олноороо, Жүжигчин Баясгалан, АндГлобал компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал В.Баярсайхан, Фантастик продакшны жүжигчин Алтаншагай гээд олон эрхмүүд уг давлагаанд нэгдэн Insur аппликэйшнээр дамжуулж эрүүл мэндээ даатгуулжээ.

Хүн бүхэн хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулж, даатгалын үйлчилгээг бодит хүртээмжтэй авах боломжийг Insur аппликэйшн олгож байна.

Инсур систем хэрхэн ажилладаг вэ?


Алхам 1. Та аппликейшн дотор байгаа даатгалын багцаас сонгон даатгуулах хүсэлтээ илгээгээд, Инсур компаниас эргэн холбогдохыг хүлээнэ. 

Алхам 2. Мэдээллийг бататгаж, гэрээ хүргэгдэх байршлыг тодруулахаар 24 цагийн дотор таньтай Инсур компаний онлайн зөвлөх холбогдоно. 

Алхам 3. Захиалсан газарт даатгалын гэрээ шуудангаар хүргэгдэх ба гэрээг хүлээн авч гарын үсэг зурж эргэн илгээснээр даатгал баталгаажна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.