СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сайд асан З.Баянсэлэнгийг хорьжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал өнөөдөр болсон.  Шүүх хурал хойшилсон ч түүнийг урьдчилан хорих 461-р ангид хорьжээ. Учир нь

Түүнд холбогдох хэрэг жил дамнан үргэлжилж буй. Түүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, "Түрээсийн орон сууц” хөтөлбөрөөс улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гэх хэрэг үүсгэсэн юм. Ингэснээр тодорхойгүй хугацаагаар хойшилсон байдаг. 

Харин энэ сарын 1-нд буюу өнөөдрөөс 20 хоногийн өмнө түүний

Өөрөөр хэлбэл, З.Баянсэлэнгэ үндсэндээ гурав, дөрвөн удаа шүүгчээс, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах шалтгаанаар шүүх хурлаа ийн хойшлуулж байгаа ажээ.

Үнэхээр түүний шаардлагыг хангах шүүгч олдохгүй байна уу, эсвэл шүүгдэгч сайд асан шүүх хурлаа хойшлуулж ямар нэгэн хугацаа хожоод байна уу гэдэг нь асуулт дагуулж байна. 

Сайд асан З.Баянсэлэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж шалгаж байгаа юм.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс түүнд төрийн албанд ажиллах эрхийн гурван жилийн хугацаагаар хасч, улсад учруулсан 19 сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан ч Дээд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм. 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.