Энэтхэг улсын Карнатака мужийн Хавери хотод байдаг их сургуулийн өмнөх Багат коллежид шалгалтын үеэр оюутан, сурагчдын толгойд хуулахаас сэргийлж картонон хайрцаг угласан зураг олон нитийн анхаарлыг татаад байсан юм. Сургуулийн ерөнхий менежерийн гаргасан санал олон нийтийн шүүмжлэлтэй тулгарч сургуулийн захиргаа хүлцэл өчсөн байна.
Картонон хайрцагны урд хэсгийг цоолж нүх гаргасан ба үүгээ сурагчид зөвхөн ширээн дээрх шалгалтын цаасаа бөглөх зориулалттай ч харагдах орчин хязгаарлагдмал байжээ. Сургуулийн ажилчдын нэг эдгээр зургийг авч Facebook хуудсанд байршуулсан байна.
Уг шалгалтын өдөр 72 сурагч улирал дундын шалгалтад орсны 56 нь толгойдоо хайрцаг углажээ. Сургуулийн захиргаа хүлцэл өчихөөсөө өмнө өөрсдийн үйлдлийг хамгаалж сурагчдад эвтэйхэн байсан төдийгүй тэд өөрсдийн өмсөх хайрцгаа гэрээсээ авчирсан гэжээ.
Шалгалт өгч дуусах нэг цагийн турш тэд хайрцгийг өмсөх ёстой ч сурагчид 15-30 минутын дараа тайлцгаасан байна.
Эх сурвалж: www.cnn.com