Испанийн нийслэл Мадрид хотын гудамжаар уламжлал ёсоор 2,000 гаруй хонь, зуу гаруй ямааг туун өнгөрчээ. Мадрид хот нь эртний цагаачдын явдаг жим дээр баригдсан бөгөөд уг замаар малчид мал амьтдаа өвлийн бэлтгэлд зориулж өмнөд зүг рүү туудаг байсан байна.
Орон нутгийн аялал жуулчлалын албанаас Fiesta de la Trashumancia арга хэмжээг жил бүр дэмжиж зохион байгуулдаг юм. Малчид, нүүдэлчдийн зам дээр хотыг барьсан тул тэд малаа туухдаа хотын гудамж талбайгаар дайран өнгөрөх эрхтэй болсон ажээ.
Баярт зориулж малчид зарим хонинд үндэсний хувцас, модон ултай шаахай өмсүүлж, оршин суугчдын анхаарлыг татах үүднээс хонх зүүсэн байна. Тэр бүр таараад байдаггүй хонин сүрэг замын хөдөлгөөнд оролцож байгааг харах дуртай жуулчид олон бий.
Эх сурвалж: www.bbc.com