СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нэг км диаметртэй солир дэлхий рүү ирж явна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

400 метрээс нэг км хүртэл диаметртэй асар том 162082 (1998 HL1) гэдэг сүүлт од манай дэлхий рүү нисч явна гэж Америкийн сансар судлалын NASA агентлагийн дэлхий орчмын биет судлах төв мэдээлснийг РИА Новости агентлаг дамжууллаа. Энэ том солир аравдугаар сарын 25-нд манай дэлхийд яг Сарны 16 дахь байрлалтай адил ойртоод эргэж цаашлах юм байна.

“Аполлон”-ы бүлэгт хамаарах энэ солирыг 1998 оны дөрөвдүгээр сарын 18-нд нээсэн, энэ бүлэгт нийтдээ таван мянга гаруй сүүлт од, солир байдаг юм байна.

ОХУ-ын ШУА-ийн Одон орон судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Николай Железновын “Известия” сонинд ярьснаар бол сансрын ямар нэг биет Сарны тойргийн радиусаас багагүй буюу 384 мянган км-ээс дотогш ойртсон тохиолдолд аюултай гэж үзэх юм байна. Харин 2029 оны дөрөвдүгээр сарын 13-нд 350 метрийн диаметртэй Апофис сүүлт од манай дэлхийд 32 мянган км-ийн зайтай өнгөрөх сонин үзэгдэл болохыг хүмүүс жирийн нүдээр ч харж болох гэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.