Монголын хаппер реалист зураач Х.Баярын жүжигчин, урлаг, спортын алдартнууд, улс төрчдөөс Монголд нэрээ дуурсгасан хүмүүсийн хөргийг зурдаг.
Түүний үзэсгэлэнд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, С.Зориг, Р.Чойномын хөрөг байдаг. “Суварган цэнхэр уулс”, “Орхоны хүрхрээ”, “Занабазар Төвхөн”, “Монголын үнэртэй салхи” зэрэг бүтээлээс түүний сэтгэлгээ, зурах авьяасынх нь өвөрмөц онцлог харагддаг.
Тэрбээр энэ удаа өнгөт харандаагаар өөр нэг шинэ бүтээл төрүүлжээ. Ардын жүжигчин Л.Жамсранжав агсныг өнгийн харандаагаар буулгахдаа тэрбээр “Гамлетын дүрийг анх удаа Монголын тайзнаа амилуулсныг нэхэн дурсав” хэмээн бичсэн байна.
Сурагчдын хэрэглэдэг өнгийн будгийн харандаагаар хэний ч санаанд оромгүй урлагийн өвөрмөц бүтээл хийж болох нь гэдгийг түүний зургууд харуулдаг.