СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-10-21

“Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн зохион байгуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвтэй хамтран зохион байгуулж буй “Нийслэлийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн нь нийслэлийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэр дундаа шүд угаах зөв аргачлалыг бага наснаас нь эхлэн эзэмшүүлэх, дадал хэвшил бий болгох зорилготой юм.

Уг тэмцээн нь 2 үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр үе шатанд Дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран тухайн харьяа дүүргийн ЕБС-иудын 4, 5 дугаар ангийн сурагчдаас сонгон шалгаруулсан шилдэг гурван багийг “Нийслэлийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнд өрсөлдүүлэх аж.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.