СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

8,000 жилийн настай эртний сувд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Археологичдын хэлснээр Абу Дабид танилцуулах 8,000 жилийн настай эртний сувд дэлхий дээр байгаа хамгийн эртний энэ төрлийн эрднийн чулуу ажээ. .

Уг байгалийн сувдыг Арабын Нэгдсэн Эмиртийн нийслэлийн ойролцоо Маравах арлын орчимд хийсэн малтлагын үеэр олжээ. Энэ нь одоогоор тус улсын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн эртний олдвор юм. Сувдан дээрх давхарга МЭӨ 5,800-5,600 жилийн тэртээ үед хамаарагдаж байгаа ажээ.

Абу Дабигийн аялал жуулчлал, соёлын газрын дарга Мохамед аль Муабарак “дэлхий дээр байгаа хамгийн эртний сувд манай улсаас илэрсэн нь бидний эдийн засаг, соёлын түүх нэн эртнээс улбаатай болохыг харуулж байна” гэжээ.

Сувдыг Абу Дабигийн Луврын музейд энэ сарын 30-ны өдөр нээлтээ хийх “10,000 жилийн тансаглал” үзэсгэлэн худалдаанд анх удаа олон нийтийн өмнө танилцуулах гэж байна. Эмиртийн судлаачид эртний Иракын буюу Месопотамын үеийн хүмүүс сувднуудыг бусад керамик эдлэлийн хамт худалдаалсан гэж таамаглаж байгаа юм. Тэд үнэт чулууг хэдий нь эдэлж, зүүж байсан гэж үзжээ.

Түүнчлэн олдвор олдсон Абу Дабигийн арал 16 дугаар зууны үед сувдны гол эх сурвалж байжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.