Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх гурван гишүүний нэг УИХ-ын Л.Болдыг "Бид уучлахгүй" хөдөлгөөнийхөн УИХ-ын Ёс зүйн хороонд шалгуулахаар өгсөн. Түүний орлого 2019 онд 1 тэрбум 180 сая болж өссөн юм. УИХ-ын гишүүн Л.Болдоос тайлбар авлаа.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Би хамгийн түрүүнд тайлбар өгсөн. Би бизнес хийж байсныг та бүхэн мэдэж байгаа. Би 2013 онд "Голомт" гэж Монголын хамгийн том банкныхаа хувьцааг зараад хуримтлуулж байсан. Гэр бүлийнхээ бизнест хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд олон жил хуримтлуулсан ашгаа мөнгөний шаардлага гарсан учир авсан. Ийм л юм. Тэр Б.Мөнхцэлмэг гэдэг залуу ХУД-ийн ХҮН-ын дарга гэсэн. Өөрөөр хэлбэл, ХУД дээр Л.Болдыг дахиж сонгуулахгүй байх компанийн ерөнхий зохицуулагч. Энэ бол 100 хувь улс төр. Б.Мөнхцэлмэг ээ ингэж улс төр хийдэггүй юм гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Болдын Хөрөнгө, орлого хэрхэн өөрчлөгдсөнийг та бүхэнд хүргэж байна.