СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

40-с дээш насны элэгний В,С вирустай иргэдийг жилд 1-2 удаа үнэгүй оношилгоонд хамруулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн тоо аж. Тиймээс хорт хавдрыг зөвхөн Хавдар судлалын үндэсний төвд биш аймаг, дүүргийн эмнэлгүүдэд оношлох шаардлагатай байгаа юм. Эхний ээлжид 21 аймаг, дүүргүүдийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж суурилуулж, долоон төрлийн хорт хавдрыг эрт оношлох хууль, эрх зүйн нөхцөл бүрдлээ. Ингэснээр иргэд бүтэн жилийн турш эрт илрүүлэг оношилгоонд хамрагдах боломжтой болно

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн (2019.10.17) нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталснаар дээрх хуулийн зохицуулалт бүрдсэн аж. 

Уг хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна.

Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан,

- 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,

- 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, 

- 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,

- 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, 

- 50 түүнээс дээш насны иргэнийг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулна

- Аймаг, дүүргийн эмнэлгүүдэд түгээмэл тохиолдож буй элэг, уушги, улаан хоолой, умайн хүзүү зэрэг долоон төрлийн хавдрыг эрт илрүүлэх нэгж байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангана.

Иргэд ихэвчлэн хорт хавдраа хожуу шатандаа оношлуулдаг. Бидний амьдралын хэвшил, хооллолт зэргээс үүдэлтэйгээр хорт хавдрын өвчлөл залуужсаар байгаа учраас эрт илрүүлэлтийг хийх зайлшгүй шаардлагатай. Хавдар нэг, хоёрдугаар шатандаа оношлогдвол эдгэх боломжтой байдаг. Хууль батлагдсантай холбоотойгоор 2020 оны улсын төсөвт 39.4 тэрбум төгрөг суулгаж байгаа. Эхний ээлжид тоног төхөөрөмжүүдийг суурилуулаад хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг баталж, эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.