СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Курдын дайчид хилийн тосгоныг орхиж, Туркийн хяналтад өгөв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

The Guardian-ын мэдээлснээр Курдын зэвсэгт дайчид Сирийн хилийн дагуух хот тосгодын нэг Рас аль Айныг орхин гарсан байна. Тус тосгоныг чөлөөлснөөр Туркийн цэргүүд хяналтаа тогтоолоо.

Турк улсын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр 86 тээврийн хэрэгсэл бүхий цуваа ням гарагийн үд дундад хотоос явж, Курдын Сирийн ардчилсан фронтын дайчид тосгоныг орхисон байна.

.

Харин Кобане, аль Дарбасия хотуудад Курдын зэвсэгт дайчид байрласаар байгаа юм. Хэдийгээр түр гал зогсоох хэлэлцээр байгуулагдсан ч Турк болон Курдын талууд харилцан нэгнээ хэлэлцээрийг зөрчиж гал нээж байна хэмээн буруутгасан байна.

 

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэрэв заасан хугацаанд курдууд хилийн бүсийг бүрмөсөн орхихгүй бол дайралтаа үргэлжлүүлнэ гэдгээ анхааруулсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт өндөр дээд албаны төлөөлөгчдөө Анкара руу илгээж 120 цагийн турш гал зогсоох хэлэлцэээр байгуулсан билээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.