Сарны чулуу буюу дэлхий дээр байгаа хамгийн том сарны хэсгийг АНУ-ын компани цахим дуудлага худалдаагаар зарах гэж байна. Одоогоор олдоод байгаа сарны солирын хамгийн том хэлтэрхий олон мянган жилийн өмнө манай дэлхий дээр унасан гэж үздэг.
RR компанийн явуулах дуудлага худалдааны анхны үнэ 500,000 доллар ажээ. 5,5 кг жинтэй солирын чулуунуудыг өнгөрсөн жил Мауританиас олсон юм.
Дуудлага худалдааг зохион байгуулагчид солирын чулууг дэлхий дээр худалдаж авах боломжтой хамгийн үнэ цэнэтэй, чухал олдвор гэдгийг хэлжээ. Чулуу зургаан хэсэг бөгөөд хамгийн том хэсэг нь гурван кг жинтэй.
Сарны солирын хэлтэрхий олддог ч гольфийн бөмбөг шиг хэмжээнээс хэтэрдэггүй байна. Хувийн цуглуулагчдаас гадна Үндэсний байгалийн түүхийн музей гол худалдан авагчдын нэг гэжээ.
“Сансрын нисгэгчдийн авчирсан сарны чулууг АНУ-ын Засгийн газар эзэмшдэг тул энэ удаагийн дуудлага худалдаагаар хувийн эзэмшилдээ хадгалах чухал боломж” гэж RR компанийнхан сурталчилж байна.
Цахим дуудлага худалдаа энэ сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: www.bbc.com