Оскарын шагналт жүжигчин Женнифер Лоурэнс өнгөрсөн амралтын өдөр Күк Маронитай гэрлэж, Род арлын тансаг зэрэглэлийн зочид буудалд нижгэр хуримын ёслолоо хийжээ. Лоурэнс Dior брэндийн хуримын даашинзаар гоёсон байна.
Ойролцоогоор 150 орчим зочинг хуримын ёслолдоо урьсан тухай People сэтгүүл мэдээлжээ. Зочдын дунд Эми Шюмер, Эмма Стөүн, Адель, Крис Женнер, Камерон Диаз зэрэг алдартнууд багтсан байна.
Хуримын хамгийн хөгжилтэй хэсэг ёслолын дараах үдэшлэгийн хэсэг байсан бөгөөд шинэхэн хос өлсөж ундаассан зочдоо бургер, хачиртай талх, шарсан төмс, загас зэрэг гудамжны түргэн хоолоор дайлсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
29 настай жүжигчин бүсгүйн шинэхэн нөхөр 34 настай Күк Марони нь Манхэттэнээс гаралтай, урлагийн бүтээлийн худалдаачин юм. Хос 2018 онд болзож эхэлсэн тухай хэвлэлүүд мэдээлж, өнгөрсөн хоёрдугаар сард сүй тавьснаа зарлаж байсан билээ.
Хуримын ёслол болсон Ньюпортын Бэлкөрт харш 1890-ээд онд баригдсан ба 200 метр кв орчим талбайтай хүлээн авалтын өрөө уран хийц бүхий лааны суурь, өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлсэн ажээ.
Эх сурвалж: www.cnn.com