LIVE: Жижиглэн худалдаачид Зөрчлийн хуулийг эсэргүүцэн Төрийн ордны гадна жагсч байна. Тэдний ярьж буйгаар Зөрчлийн хуулийн торгууль амьдралд нь хүндээр нөлөөлж, туйлдуулж байна. Иймд торгуулийн дээд, доод хязгаарыг тогтоох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Мөн Зөрчлийн хуулийн хийдлийг арилгахгүй байгаа ХЗДХЯ-ыг ажлаа хийхийг шаардлаа.