СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ХҮН: Арилжааны банкуудад хяналт тавьж чадаагүй Монголбанкны удирдлагатай хариуцлага тооцъё

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Хөдөлмөрийн үндэсний намаас саарал жагсаалттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж байна. Олон улсын ФАТФ байгууллагын зүгээс манай улсыг хяналтандаа оруулсан бөгөөд аливаа хориг арга хэмжээ авахгүй ч хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн гэлээ.  

Хөдөлмөрийн үндэсний нам:

-Монгол Улс саарал жагсаалтад орлоо. Энэхүү жагсаалтад Этиоп, Гана, Ботсвана, Тунис зэрэг Африкийн орнууд Сири, Йемен, Пакистан зэрэг шашны мөргөлдөөнтэй орнууд Багамын арлууд, Тринидад Тобаго, Камбож, Шри Ланка зэрэг оффшор бүсийн болон хөгжиж буй бага орлоготой орнууд байна.


Саарал жагсаалтад орсноор дараах хүндрэлүүд үүсэх болоод байна.
-Гадаадын банкууд Монгол улсад харилцагч банкны үйлчилгээ үзүүлэхгүй байх
-Гадагшаа болон дотогшоо хийх санхүүгийн гүйлгээнүүд удаашрах, шимтгэл өсөх
-Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах
-Гадаадын хөрөнгө оруулалт буурч, санхүүгийн эх үүсвэр үнэтэй болох
-Төгрөгийн тогтвортой байдал алдагдана. 


Манай намаас Саарал жагсаалтад орсон бодит гурван шалтгааныг нэрлэж байна.
Нэгдүгээрт: Авилга, албан тушаалын том хэргүүд шүүх, прокурорын шатанд хэрэгсэхгүй болж, шүүн таслах ажиллагаа хийсэн тохиолдол байхгүйтэй холбоотой.
Хоёрдугаарт: Зарим томоохон банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхдээ Эдийн засгийн ил тодын хуулийг ашиглан дүрмийн сангаа өсгөсөн.
Гуравдугаарт: Хар жагсаалтад байгаа Хойд Солонгос улстай зэвсгийн наймаа хийсэн, мөн тус улсын ажилчдыг олноор өөрийн улсдаа оруулж ажиллуулсан.
Иймд Хөдөлмөрийн үндэсний намаас дараах шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нарт хүргүүлж байна.
Томоохон албан тушаалын хулгай, гэмт хэргүүдийг яаралтай таслан шийдвэрлэх чиглэлээр прокурор, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх. АТГ хэрэг илрүүлж байгаа ч прокурор, шүүхийн байгууллага нэг ч хэргийг шийдэж чадаагүй байгаа нь Саарал жагсаалтад орох үндэслэл болсон. Иймээс авлигатай тэмцэх хэрэгтэй байна. Мөн арилжааны банкуудад зохих хяналт тавьж ажиллаж чадахгүй байгаа Монгол банкны удирдлагад хариуцлага тооцох.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.