СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-10-21

"Элэгний" М.Шагдарсүрэн бурхны оронд одлоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

"Элэгний" хэмээгддэг Монгол улсын хүний гавъяат эмч, Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Маналжавын Шагдарсүрэн өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 20-нд таалал төгсжээ. 

Тэрбээр Анагаах ухааны их сургууль, Япон улсын Токио Икашишка Их сургууль, Монгол улсын их сургуулийн Күнзийн институтийг төгссөн, орос, япон, хятад, англи хэлийг төгс эзэмшсэн, Монголын тэргүүлэх эмчийн нэг байлаа. 

Элэг цөс, дүрс оношлогооны зөвлөх эмч тэрбээр элэгний хорт хавдрын судас бөглөх эмчилгээ, элэгний циррозын зарим хүндрэлийн үед судас бөглөх эмчилгээ, радиологийн оношлогооны зарим асуудал, зүрх сэтгүүрдэх ба ангиокардиографи болон анагаах ухаан, хятад хэл, гүн ухааны талаарх олон арван бүтээлийг туурвисан нэрт эрдэмтэн байсан юм. 

М.Шагдарсүрэн нь Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, Клиникийн 3-р эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасагт эмч, эрхлэгч, дүрс оношийн эмч, Анагаах ухааны их сургуульд багш, “Шагдарсүрэн” эмнэлгийн захирлаар тус тус ажиллаж байлаа. 

Талийгаачийн нөр их хөдөлмөр, анагаах ухааны салбарт хийсэн бүхэн үнэт өв болон үлдэж, талийгаачийн гэгээн дүр бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.