СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ФАТФ хяналтанд оруулсан улс орнуудын эсрэг аливаа хориг арга хэмжээ авахыг шаардаагүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Энэ сарын 13-18-ны хооронд Олон улсын мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (Financial Action Task Force буюу ФАТФ)-ын хурал болж манай улс саарал жагсаалтад орсон билээ. Ингэснээр долларын ханш өсч, эдийн засагт савлагаа үүсэх төдийгүй гадаад төлбөр тооцоо саатна гэх айдас олон нийтийн дунд үүсээд буй юм. 

Харин уг хурлын дараагаар ФАТФ мэдэгдэл гаргажээ.

Энэхүү мэдэгдэлд,

2017 оны Харилцан үнэлгээний тайлан батлагдаж, хяналтад оруулснаас хойш . Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлаа нэмэгдүүлэх, дутагдлаа засаж сайжруулах чиглэлээр Монгол Улс ФАТФ болон Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх улс төрийн дээд түвшний хүсэл зоригоо илэрхийлснийг тэмдэглэсэн байна.

болохыг харуулж байгаа юм.

Монгол Улсын эдийн засаг төлөвлөсөн хэмжээндээ өсч, төсөв алдагдалгүй, худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарч гадаад валютын нөөц өсч, эдийн засгийн эрсдэл даах чадвар сүүлийн 3 жилд үлэмж сайжирлаа. Монголбанкны зүгээс ФАТФ-ын хяналт нь төлбөр тооцоог зогсоох, санхүүгийн хэвийн зуучлалыг тасалдуулах, эдийн засгийн өсөлт, төгрөгийн тогтвортой байдлыг алдагдуулах нөхцөлийг үүсгэхгүй, үүсч болох нөлөөллийг эдийн засгийн өнөөгийн хүчин чадлаар шийдвэрлэх бүрэн бололцоотойг үүгээр мэдэгдэв. Иймд

МОНГОЛБАНК

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.