СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улайсдаг гэрлээс татгалзъя

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Halogen буюу Улайсдаг гэрэл нь 1вт цахилгаан энергийг 10-17 люмен болгож хувиргана. Учир нь цахилгаан зарцуулалт өндөр, эдэлгээний хувьд богино, өөрт тохирсон тусгай өнгө сонгох боломжгүй бөгөөд халалт үүсгэж хана, таазанд өнгөр тогтоодог байна. 

Иймд нийслэлчүүдээ улайсдаг гэрэл хэрэглэхээс татгалзахыг уриалж байна.

Харин LED (Light-emitting diode) гэрэл нь 1вт цахилгаан энергийг 90-112 люмен болгож хувирган харьцангуй бага энерги зарцуулж, 40-50 жил ажиллах чадвартай бөгөөд хар тугалга болон мөнгөн ус агуулдаггүй байна. LED гэрлийг бүдгэрүүлж, тодосгож болдгоос гадна хөдөлгөөн, чичиргээнд тэсвэртэй, хөнгөн, ганддаггүй материалтай мөн олон төрлийн өнгөний сонголттой байдаг.

CFL гэрэл нь нь нэг төрлийн өнгийн гэрэлтүүлэгтэй, сонголт муутай байсан ч технологийн сайжруулалтын үр дүнд гал тогооны өрөө, унтлагын өрөө, ариун цэврийн өрөөний гэрэлтүүлэг гэх мэтээр олон төрлийн гэрэлтүүлэх чадвартай болж хөгжсөн. CFL гэрлийн дутагдалтай тал нь гадны нөлөөнд маш эмзэг, хадгалахад хүндрэлтэй бөгөөд мөнгөн ус агуулдаг. Хагарсан тохиолдолд битүүмжилж хаях хэрэгтэй. Ил хаяхыг хориглоно.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.