Өчигдөр буюу 10-р сарын 19-ний өдөр Ар гүнтийн даваа орчимд Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож долоон хүн амь насаа алдаж, 20 гаруй хүн бэртэж, гэмтсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Үүнтэй холбоотойгоор сургуулийн захиргаанаас талийгаачдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлжээ.