Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын овортой 250 км урт, хоёр хэлхээ агаарын цахилгаан дамжуулах шугам, хоёр дэд станцыг ашиглалтад орууллаа.
Энэ цахилгаан дамжуулах шугам, "Мандал” дэд станц ашиглалтад орсноор манай орны өмнөд бүсийн эрчим хүчний хангамж найдвартай болох бөгөөд Оюутолгой, Цагаансуварга, Тавантолгой болон бусад стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна.
Мөн Дундговь аймаг эрчим хүчний хоёр талын найдвартай эх үүсвэртэй болж, аймгийн хөгжил, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд ихээхэн ач холбогдолтой болно гэж үзэж байна. Түүнчлэн хойд, урд хөрш орнуудад эрчим хүч экспортлох боломжтой болох цаашлаад Өрнө, дорныг холбосон уртрагийн цахилгаан шугам сүлжээг үүсгэх эхлэл тавигдаж байгаа юм.