Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн зуслангийн замд том оврын автобус онхолдсон ноцтой осол өнөөдөр болжээ. Ноцтой хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Автобус осолдсон ноцтой осол болсон нь үнэн. Хэргийн газарт цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Яг хэдэн хүн осолд өртсөн, хэчнээн хүн гэмтэж бэртсэн гэх албан ёсны мэдээлэл гараагүй байна” гэлээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд уг ослын улмаас газар дээрээ дөрвөн хүн амь эрсэдсэн гэх ноцтой мэдээлэл тавигдсан. Энэ талаар тодруулахад үгүйсгэсэнгүй, харин нэмэгдэж магадгүй гэлээ.