Өнөөдөр нутгийн төв хэсгээр, маргааш зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул байгаль цаг агаарын болзошгүй эрсдлээс болгоомжилж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг малчид, ард иргэд, тээвэрчид, аж ахуйн нэгж байгууллагуудад онцгойлон анхааруулж байна. Тухайлбал, Өмнөговь, Дундговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ. Улаанбаатар хотод өнөөдөр 6 хэм дулаан, үдээс хойш бага зэргийн хур тунадас орно.