Улс, нийслэлийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ онд 995 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байжээ. Гэвч дээрх ажлын тендер шалгаруулалт 2019 оны есдүгээр сарын 20-ны байдлаар ердөө 82,7 хувьтай байгаа аж. Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зураг төсөвгүй 86, газаргүй гэх шалтгаанаар 34 төслийн ажил удааширч зогсчээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зураг төсөвгүй 247, байршил тодорхой бус 3, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зураг төсөвгүй 174, газаргүй 1, байршил тодорхойлох 50 төсөл арга хэмжээ удаашралд оржээ.
Хөрөнгө оруулалтын ажлууд удаашралтай байгаа шалтгаан нь газрын асуудал шийдвэрлэгдээгүй, зураг төсөв, ажлын даалгавар бэлэн болоогүй зэрэг бэлтгэл ажил дутуу хангасан зэрэг шалтгаанаас хамаарч байгаа аж.