Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, хамгийн их ачаалал авдаг уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн дараах гурван уулзварын зүүн гарын эргэлтийг болиулжээ. Үүнд:
· Баруун дөрвөн замын уулзварын хойноос урагш чиглэсэн чиглэлд
· Цэцэг төвийн уулзварын зүүнээс баруун чиглэсэн чиглэлд
· Механик инженерийн уулзварын урдаас хойш чиглэсэн чиглэлд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зогсоож, тэмдэг, тэмдэглэл, гэрэл дохионы горимыг өөрчлөх ажил ажил хийгдэж байна.