DreamWorks кино компанийн бүтээл Abominable хүүхэлдэйн кинонд зүүн өмнөд Азийн бүс нутгийг газрын зурагт харуулсан хэсгийг хасах шаардлага тавьсан гурав дахь орон Малайз боллоо.
Хятадын компанитай хамтран бүтээсэн хүүхэлдэйн кинон дээр гардаг газрын зураг дээр есөн зураасаар өмнөд Хятадын тэнгист тэмдэглэгээ нь Вьетнам, Филиппин, Малайзын эрх баригчдын эгдүүцлийг төрүүлээд байна.
Хятад төдийгүй Азийн таван улсын эзэмшилд байдаг арлууд, далай тэнгисийн хэсгийг эзэмших ашиг сонирхлоо Хятадын Засгийн газар хүүхэлдэйн кинонд харуулсан гэж эдгээр гурван улс үзжээ. Вьетнам улс хэдийнээ хүүхэлдэйн киног гаргахаас татгалзсан бол Филиппин улс DreamWorks кино компанид эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Харин Малайзын эрх баригчид газрын зурагтай хэсгийг хүүхэлдэйн киноноос хасахыг шаарджээ.
ВВС агентлагийн дамжуулснаар үнэн хэрэгтээ Abominable хүүхэлдэйн кинонд Өмнөд Хятадын тэнгисийн тухай огт дурдаагүй учраас уран бүтээлчид энэ хэсэг анхаарал татна гэж огт санаагүй байж болох юм.
Шанхай хотод амьдардаг ирсэн хятад охин дээвэр дээр нь алмас нуугдаж байгааг олж, түүнтэй найзалж Эверест рүү буцахад нь туслахаар шийддэг. Охины өөртөө зориулж барьсан дээврийн урцанд зүүн Азийг харуулсан том газрын зураг өлгөөтэй байдаг ба уг зурган дээр Өмнөд Хятадын тэнгисийг харуулахдаа хятадуудын ашигладаг есөн тасархай зураасыг тэмдэглэжээ.
Өмнөд Хятадын тэнгис зүүн өмнөд Азийн орнууд, Хятадын хооронд эртнээс маргаан дагуулсаар ирсэн юм. Тиймээс энэ асуудалд зүүн өмнөд Азийн орнууд тун эмзэг ханддаг билээ.
Эх сурвалж: www.bbc.com