Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камерийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гар утсанд мессежээр хүргэх ажлыг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.
Дүрэм зөрчсөн жолоочийн автотээврийн үндэсний төвд бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр зөвхөн “зөрчил үйлдсэн” гэх мэдээллийг хүргүүлэх аж. Харин жолооч нар ямар зөрчил үйлдэж, хэдэн төгрөгийн торгуульд орсон талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шийтгэлийн хуудсыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс буюу Нийслэлийн нутгийн захиргааны IV байр, 9 давхар 903 тоотоос, www.torguuli.police.gov.mn, www.smartcar.mn цахим хуудаснаас авч болох юм байна.