Бүлэг 7 орны дээд хэмжээний уулзалт ирэх жилийн зургадугаар сард АНУ-ын Флорида муж дахь Ерөнхийлөгч Дональд Трампын эзэмшдэг амралтын газруудын нэгт болно гэжээ. Олон улсын дээд хэмжээний уулзалт Трампын гольфийн талбай бүхий амралтын газар болох гэж байгаа нь ашиг орлого, хувийн бизнестэй ямар ч холбоогүй гэж Цагаан ордны ажлын албаны дарга Мик Мульваней мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр Ерөнхийлөгч Трампын брэнд хангалттай олонд танигдсан тул Бүлэг 7 орны дээд хэмжээний уулзалтаар дамжуулан бусдад танигдах, ашиг олох шаардлагагүй гэжээ. Трамп урьд өмнө Трамп байгууллагын өдөр тутмын дотоод ажилд оролцдоггүй ба түүний хөвгүүд бизнесийг нь гардан явуулдаг тухай мэдээлж байсан юм.
Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хамгийн боломжтой газруудад Калифорни, Колорадо, Хавай, Флорида, Умард Каролина, Мичиган, Теннесси, Юта мужууд нэр дэвшжээ. Эдгээрээс Флоридагийн Дорал хотын гольфийн талбай бүхий амралтын газар бие эрүүл мэндэд хамгийн ээлтэй нь байсан учраас сонгогдсон гэж Мульваней мэдэгдсэн байна.
Трампын Дорал дахь эзэмшил 324 га талбайд гольфийн таван талбайтай, зочид буудлын 700 өрөө, спа, хурлын танхимууд, худалдааны төвүүдийг цогцлоосон юм. Майамигийн нисэх буудлаас 13 км зайтай газар байрладаг аж.
Эх сурвалж: www.cnn.com