УИХ-ын гишүүн С.Жавхлантай сайжруулсан түлш, ирэх оны төсөв болон намд гишүүнээр элссэн гэх асуудлуудаар санал бодлыг нь сонслоо.
УИХ-ын гишүүн С.Жавхлан:
-Сайжруулсан түлшийг бид маш болгоомжтой хэрэглэх ёстой. Төр засгаараа шинэ зүйлийг хийж бүтээе гээд явж байна. Би 2-3 өдөр баттай түлсэн. Зөв хэрэглэвэл илч дулааны хувьд боломжийн байна. Дахин хүн битгий угаартаасай. Зах замбараагүй хэрүүлээ хязгаарлаад болж бүтэх талаас нь хандаасай гэж хүсэж байна.
-Ирэх оны төсвийн талаар. Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 140 тэрбум төгрөг төсөвлөсөн байна?
-Би та нарт хэлдэг шд, наад хэдийгээ л сайн хараад байгаарай гэж. Ирэх долоо хоногт төсвийн 2-р хэлэлцүүлэг болно. Тэр үеэр би байр сууриа час хийтэл илэрхийлнэ.
-Таныг МАХН-д хоёр дахь удаагаа элслээ гэж О.Баасанхүү гишүүн жиргэсэн байсан. Гэтэл та ШИНЭ намын хоёртой цуг яваад байсан. Эсвэл ШИНЭ намд элссэн юм уу?
-ШИНЭ намыг эвсэл байхад нь би хоёр гишүүнийг дэмжээд 5-6 аймаг, хэдэн дүүргээр явсан. Дараа нь би надад ямар санал тавих юм, мөрийн хөтөлбөрийг нь харж байгаад гишүүнээр элсэх эсэхээ шийднэ гэж хэлсэн. Над шиг тогтвортой яваа хүнд санал их тавьдаг. Хүн зөв зүйл дээр нэгдээд явбал хамгийн сайн.